2 Израилийн хөвгүүдэд Миний өгөх гэж буй Канаан нутгийг тандуулахаар өөрийнхөө төлөө хүмүүсийг илгээ. Тэдний эцгүүдийн овог бүрээс, тэдний дунд удирдагч болох хүн бүрийг чи илгээгтүн гэв.
3 Тиймээс Мосе Израилийн хөвгүүдийн тэргүүлэгчид болох тэдгээр бүх хүнийг ЭЗЭНий тушаалаар Параны цөлөөс илгээлээ.
4 Тэдгээрийн нэрс нь энэ байв. Реубен овгоос Заккурын хүү Шаммуа,
5 Симеон овгоос Хорийн хүү Шафат,
6 Иуда овгоос Иефуннегийн хүү Калеб,
7 Иссахар овгоос Иосефын хүү Игал,
8 Ефраим овгоос Нуны хүү Хошеа,