30 Дараа нь Калеб Мосегийн өмнө ард олныг намжаагаад—Бид түүнийг гарцаагүй дийлэх учир заавал явж түүнийг эзэлж авах ёстой гэв.
31 Харин түүнтэй хамт явж байсан хүмүүс—Бидний хувьд тэд хэтэрхий хүчирхэг тул бид тэр ард түмний эсрэг явж чадахгүй хэмээн өгүүлэв.
32 Тийнхүү өөрсдийн тагнасан нутгийн талаар тэд Израилийн хөвгүүдэд муу мэдээг дэлгэрүүлж—Бидний тагнан туулсан тэр нутаг нь оршин суугчдаа цөлмөн иддэг нутаг бөгөөд тэнд бидний харсан бүх ард түмэн нь аварга биетэй хүмүүс байв.
33 Тэнд бас бид Нефилимийг харсан. (Анакийн хөвгүүд нь Нефилимийн нэг хэсэг нь байлаа.) Бид өөрсдийнхөө нүдэнд царцаа мэт болсон бөгөөд тэдний нүдэнд ч тийнхүү байлаа гэв.