Тооллого 14:12-18 АБ2004

12 Би тэднийг тахлаар цохиж, тэднийг устгах болно. Би чамайг тэднээс илүү агуу, илүү хүчирхэг үндэстэн болгоно гэв.

13 Гэвч Мосе ЭЗЭНд—Тэгвэл Та Өөрийн хүчээр энэ ард олныг египетчүүдийн дундаас гаргасан учир тэд үүнийг сонсоод,

14 энэ нутгийн оршин суугчдад ярих болно. Таны үүл тэдний дээр тогтон байх зуур, ЭЗЭН Та нүүр нүүрээрээ тулан харагддаг тул ЭЗЭН Та энэ ард олны дунд байгааг тэд сонсоцгоосон билээ. Та тэдний өмнө өдөр нь үүлэн баганаар, шөнө нь галан баганаар явдаг.

15 Одоо хэрэв Та энэ ард олныг нэг хүн мэт алах аваас, Таны алдар сууг сонссон үндэстнүүд

16 “ЭЗЭН тэдэнд тангараглан амласан нутагт энэ ард түмнийг аваачиж чадаагүй учраас Тэр тэднийг цөлд алав” хэмээн ярих болно.

17 Харин одоо би залбирч байна. Таны тунхагласан шиг Эзэний хүч чадал нь агуу байг.

18 “ЭЗЭН бол уурлахдаа удаан, хайр энэрлээр элбэг, гэм нүгэл, хууль бусыг уучилдаг. Харин Тэр гэм бурууг шийтгэлгүй орхидоггүй бөгөөд эцгүүдийнх нь гэм бурууг гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл буулгадаг”.