Тооллого 14:19-25 АБ2004

19 Би залбиран гуйя, Та энэ ард түмнийг Египетээс одоог хүртэл уучилсаар ирсэн шигээ Өөрийн хайр энэрлийн аугаа байдлын дагуу энэ ард түмний хууль бус явдлыг уучлаач гэлээ.

20 Тийнхүү ЭЗЭН айлдан—Чиний үгээр Би тэднийг уучиллаа.

21 Харин үнэхээр Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Бүх дэлхий ЭЗЭНий яруу алдраар дүүрэх болно.

22 Үнэхээр Египет болон цөлд Миний бүтээсэн тэмдгүүд болон Миний цог жавхланг харсан атлаа ийнхүү арван удаа Намайг сорин, Миний дууг сонсоогүй бүх хүмүүс,

23 өвөг дээдэст нь Миний амласан тэр нутгийг яасан ч үзэхгүй бөгөөд Намайг голсон хүмүүсийн хэн нь ч түүнийг үзэхгүй.

24 Харин Миний зарц Калеб өөр сүнстэй байн, Намайг бүрэн дагаж байсан тул түүний орсон тэр нутаг уруу нь Би аваачих бөгөөд түүний үр удам нь тэр газрыг эзэмших болно.

25 Амалекчууд болон канаанчууд хөндий талд амьдарч байгаа. Маргааш буцан, Улаан тэнгисийн замаар буй цөл уруу хөдлөгтүн гэв.