Тооллого 14:2-8 АБ2004

2 Израилийн бүх хөвгүүд Мосе, Аарон нарын эсрэг гомдоллож байв. Бүхэл чуулган тэдэнд—Бид Египетийн нутагт үхэцгээсэн ч болоосой! Эсвэл бид энэ цөлд үхэцгээсэн ч болоосой!

3 ЭЗЭН яагаад биднийг энэ нутагт авчирч байгаа юм бэ? Илдэнд унагаахаар уу? Бидний эхнэрүүд, бидний бяцхан хүүхдүүд олз болох болно. Египет уруу буцсан нь бидэнд дээр байх юм биш үү? гэж байв.

4 Тийнхүү тэд бие биедээ—Цөмөөрөө удирдагчийг томилоод Египет уруу буцацгаая гэв.

5 Дараа нь нь Мосе, Аарон нар Израилийн хөвгүүдийн чуулганы бүх цугларалтын өмнө нүүрээрээ унацгаав.

6 Тэр нутгийг тагнасан хүмүүсийн дотроос Нуны хүү Иошуа болон Иефуннегийн хүү Калеб нар хувцсаа урав.

7 Тэд Израилийн хөвгүүдийн бүх чуулганд хандаж ярин—Бидний тагнахаар туулан өнгөрсөн нутаг бол дэндүү сайхан нутаг болой.

8 Хэрэв ЭЗЭН биднийг таалбал, Тэр биднийг тэр нутагт аваачиж, тэрхүү сүү, зөгийн балаар бялхсан нутгийг бидэнд өгөх болно.