Тооллого 14:27-33 АБ2004

27 Миний эсрэг гомдоллож буй энэ хорон муу чуулганыг Би хэр удаан тэсвэрлэх вэ? Миний эсрэг гомдоллож буй Израилийн хөвгүүдийн гомдлыг Би сонссон.

28 Тэдэнд ийн хэл. ЭЗЭН айлдаж байна. “Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Та нар Миний чихэнд ярьсантай адил түүнчлэн Би та нарт үнэхээр хийх болно.

29 Миний эсрэг гомдоллосон хорь ба түүнээс дээш насны гүйцэд тоологдсон тооныхоо дагуу та нараас тоологдсон бүх хүний цогцос нь энэ цөлд унах болно.

30 Миний та нарыг суурьшуулахаар тангарагласан тэр нутагт Иефуннегийн хүү Калеб болон Нуны хүү Иошуа нараас өөр хэн ч орохгүй.

31 Харин олз болох нь хэмээн та нарын хэлсэн хүүхдүүдийг чинь Би оруулж, та нарын эс тоомсорлосон тэр нутгийг тэд мэдэх болой.

32 Харин та нарын хувьд, цогцсууд чинь энэ цөлд унах болно.

33 Хөвгүүд чинь цөлд дөчин жилийн турш хоньчид байх болно. Та нарын цогцсыг цөлд унах хүртэл та нарын үнэнч бус байдлын чинь төлөө тэд зовох болно.