Тооллого 14:30-36 АБ2004

30 Миний та нарыг суурьшуулахаар тангарагласан тэр нутагт Иефуннегийн хүү Калеб болон Нуны хүү Иошуа нараас өөр хэн ч орохгүй.

31 Харин олз болох нь хэмээн та нарын хэлсэн хүүхдүүдийг чинь Би оруулж, та нарын эс тоомсорлосон тэр нутгийг тэд мэдэх болой.

32 Харин та нарын хувьд, цогцсууд чинь энэ цөлд унах болно.

33 Хөвгүүд чинь цөлд дөчин жилийн турш хоньчид байх болно. Та нарын цогцсыг цөлд унах хүртэл та нарын үнэнч бус байдлын чинь төлөө тэд зовох болно.

34 Дөчин хоног буюу та нарын тэр нутгийг тагнасан өдрүүдийн тоо ёсоор, өдөр бүрийн төлөө нэг жил буюу дөчин жилийн турш та нар өөрсдийн гэм бурууг үүрнэ. Та нар Миний эсэргүүцлийг мэдэх болно.

35 ЭЗЭН Би айлдав. Миний эсрэг хамтдаа цугласан энэ бүх хорон муу чуулганд Би үүнийг үнэхээр хийх болно. Тэд энэ цөлд устгагдаж, тэнд үхэх болно” хэмээв.

36 Уг нутгийг тагнахаар Мосегээр илгээгдсэн, буцаж ирэн, уг нутгийн талаар муу мэдээг авчирснаараа бүх чуулганыг түүний эсрэг гомдоллуулсан хүмүүсийн хувьд,