42 Бүү яв. Эс бөгөөс та нар дайсныхаа өмнө нам цохигдоно. Учир нь ЭЗЭН та нарын дунд байхгүй.
43 Амалекчууд болон канаанчууд тэнд та нарын өмнө байх бөгөөд та нар ЭЗЭНийг дагахаас эргэн буцсан болохоор илдэнд унах болно. ЭЗЭН та нартай хамт байхгүй хэмээв.
44 Гэвч тэд уулархаг нутаг уруу дур зоргоороо өгсөн явлаа. ЭЗЭНий гэрээний авдар ч, Мосе ч хуаранг орхисонгүй.
45 Тэгтэл уулархаг нутагт амьдарч байсан амалекчууд болон канаанчууд буун ирж, тэднийг хядан, Хорма хүртэл тэднийг бут цохив.