Тооллого 14:9-15 АБ2004

9 Зөвхөн ЭЗЭНий эсрэг бүү тэрсэл. Тэр нутгийн ард олноос бүү ай. Учир нь тэд бидний олз болох болно. Тэдний хамгаалалт нь тэднээс зайлуулагдсан бөгөөд ЭЗЭН бидэнтэй хамт байна. Тэднээс бүү айгтун гэлээ.

10 Гэвч бүх чуулган тэдэн уруу чулуу чулууд гэцгээж байлаа. Тэгтэл ЭЗЭНий цог жавхлан хурлын майхан дотор Израилийн бүх хөвгүүдэд үзэгдэв.

11 ЭЗЭН Мосед хандан—Энэ ард түмэн хэр удаан Намайг голох вэ? Тэдний дунд Миний бүтээсэн бүх тэмдгүүдийг үл ойшоон тэд хэр удаан Надад итгэхгүй байх юм бэ?

12 Би тэднийг тахлаар цохиж, тэднийг устгах болно. Би чамайг тэднээс илүү агуу, илүү хүчирхэг үндэстэн болгоно гэв.

13 Гэвч Мосе ЭЗЭНд—Тэгвэл Та Өөрийн хүчээр энэ ард олныг египетчүүдийн дундаас гаргасан учир тэд үүнийг сонсоод,

14 энэ нутгийн оршин суугчдад ярих болно. Таны үүл тэдний дээр тогтон байх зуур, ЭЗЭН Та нүүр нүүрээрээ тулан харагддаг тул ЭЗЭН Та энэ ард олны дунд байгааг тэд сонсоцгоосон билээ. Та тэдний өмнө өдөр нь үүлэн баганаар, шөнө нь галан баганаар явдаг.

15 Одоо хэрэв Та энэ ард олныг нэг хүн мэт алах аваас, Таны алдар сууг сонссон үндэстнүүд