1 Дараа нь ЭЗЭН Мосе, Аарон нартай ярин, айлдахдаа—
2 ЭЗЭНий тушаасан хуулийн тогтоол нь энэ болой. “Израилийн хөвгүүдтэй ярин, өө сэвгүй, ямар ч согоггүй ба буулганд орж байгаагүй улаан охин бярууг та нарт авчрахыг тэдэнд хэлэгтүн.
3 Та нар түүнийг тахилч Елеазарт өгөх бөгөөд бярууг хуарангийн гадна авчран, тахилчийн өмнө нядлах болой.
4 Дараа нь тахилч Елеазар түүний цуснаас хуруугаараа аваад, хурлын майхны урд талыг чиглүүлэн долоон удаа цацах ёстой.