Тооллого 19:2-8 АБ2004

2 ЭЗЭНий тушаасан хуулийн тогтоол нь энэ болой. “Израилийн хөвгүүдтэй ярин, өө сэвгүй, ямар ч согоггүй ба буулганд орж байгаагүй улаан охин бярууг та нарт авчрахыг тэдэнд хэлэгтүн.

3 Та нар түүнийг тахилч Елеазарт өгөх бөгөөд бярууг хуарангийн гадна авчран, тахилчийн өмнө нядлах болой.

4 Дараа нь тахилч Елеазар түүний цуснаас хуруугаараа аваад, хурлын майхны урд талыг чиглүүлэн долоон удаа цацах ёстой.

5 Тэгээд охин бярууг тахилчийн нүдний өмнө шатаана. Түүний арьс, мах, цусыг сэвстэй нь хамт шатаах болой.

6 Тахилч нь хуш мод, хиссоп болон час улаан даавууг аван, түүнийг шатаагдаж буй охин бярууны голд чулуудна.

7 Тахилч хувцсаа угаан өөрийн биеийг усанд булхаад, дараа нь хуаран уруу орж болно. Гэхдээ тахилч үдэш болтол бузартсан байх болно.

8 Түүнийг шатаагч нэгэн нь бас усанд хувцсаа угаан, биеэ мөн усанд булхах бөгөөд үдэш болтол бузартсан байх болой.