1 ЭЗЭН Мосе, Аарон нартай ярин, айлдахдаа—
2 Израилийн хөвгүүд, хүн бүр өөрийн тугийн дэргэд, өөрсдийн эцгүүдийн бүлийн далбаан доор буудаллагтун. Тэд хурлын майхныг алсуур хүрээлэн буудаллана.
3 Наран мандах зүгийн зүүн талд буудаллагсад нь өөрсдийн цэргийн бүлэглэлийн дагуу Иудагийн хуарангийн тугийнхан байх ёстой. Иудагийн хөвгүүдийн удирдагч нь Амминадабын хүү Нахшон бөгөөд
4 түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь далан дөрвөн мянга зургаан зуу байна.