14 Үүний дараа Гадын овог байх ёстой. Гадын хөвгүүдийн удирдагч нь Деуелийн хүү Елиасаф бөгөөд
15 түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь дөчин таван мянга зургаан зуун тавин хүн байна.
16 Реубений хуарангийн тоологдсон эрчүүдийн нийт дүн нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун тавь байна. Тэд хоёрдугаарт хөдлөх ёстой юм.
17 Дараа нь хуарангуудын төвд хурлын майхан левичүүдийн хуарантай хамт хөдлөх ёстой. Хүн бүр өөрийн байрандаа, өөрсдийн тугийн дэргэд байж, буудалласантайгаа адил мөн тэгж хөдлөх ёстой ажгуу.
18 Баруун талд тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу Ефраимын хуарангийн туг байх ёстой. Ефраимын хөвгүүдийн удирдагч нь Аммихудын хүү Елишама бөгөөд
19 түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь дөчин мянга таван зуун хүн байна.
20 Түүний дэргэд Манассегийн овог байх ёстой. Манассегийн хөвгүүдийн удирдагч нь Педахзурын хүү Гамалиел бөгөөд