24 Ефраимын хуарангийн тоологдсон эрчүүдийн нийт дүн нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу зуун найман мянга нэг зуу байна. Тэд гуравдугаарт хөдлөх ёстой ажгуу.
25 Хойд талд тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу Даны хуарангийн туг байх ёстой. Даны хөвгүүдийн удирдагч нь Аммишаддаин хүү Ахиезер бөгөөд
26 түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь жаран хоёр мянга долоон зуу байна.
27 Түүний дэргэд буудаллагсад нь Ашерын овог байх ёстой. Ашерын хөвгүүдийн удирдагч нь Охраны хүү Пагиел бөгөөд
28 түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь дөчин нэгэн мянга таван зуу байна.
29 Үүний дараа Нафталийн овог байх ёстой. Нафталийн хөвгүүдийн удирдагч нь Енаны хүү Ахира бөгөөд
30 түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь тавин гурван мянга дөрвөн зуу байна.