5 Түүний дэргэд буудаллагсад нь Иссахарын овог байх ёстой. Иссахарын хөвгүүдийн удирдагч нь Зуарын хүү Нетанел бөгөөд
6 түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь тавин дөрвөн мянга дөрвөн зуу байна.
7 Үүний дараа Зебулуны овог байх ёстой. Зебулуны хөвгүүдийн удирдагч нь Хелоны хүү Елиаб бөгөөд
8 түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь тавин долоон мянга дөрвөн зуун хүн байх болой.
9 Иудагийн хуарангийн тоологдсон эрчүүдийн нийт дүн нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу зуун наян зургаан мянга дөрвөн зуу байна. Тэд эхэнд хөдлөх ёстой ажгуу.
10 Өмнөд талд тэдний цэргийн бүлэглэлийн дагуу Реубений хуарангийн туг байх ёстой. Реубений хөвгүүдийн удирдагч нь Шедеурын хүү Елизур бөгөөд
11 мөн түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь дөчин зургаан мянга таван зуу байна.