8 түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь тавин долоон мянга дөрвөн зуун хүн байх болой.
9 Иудагийн хуарангийн тоологдсон эрчүүдийн нийт дүн нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу зуун наян зургаан мянга дөрвөн зуу байна. Тэд эхэнд хөдлөх ёстой ажгуу.
10 Өмнөд талд тэдний цэргийн бүлэглэлийн дагуу Реубений хуарангийн туг байх ёстой. Реубений хөвгүүдийн удирдагч нь Шедеурын хүү Елизур бөгөөд
11 мөн түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь дөчин зургаан мянга таван зуу байна.
12 Түүний дэргэд буудаллагсад нь Симеоны овог байх ёстой. Симеоны хөвгүүдийн удирдагч нь Зуришаддаин хүү Шелумиел бөгөөд
13 түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь тавин есөн мянга гурван зуу байна.
14 Үүний дараа Гадын овог байх ёстой. Гадын хөвгүүдийн удирдагч нь Деуелийн хүү Елиасаф бөгөөд