1 Дараа нь Израилийн хөвгүүдийн бүхэл чуулган нэгдүгээр сард Зиний цөлд иржээ. Ард олон Кадешт буудаллав. Мириам тэнд нас барж, тэндээ оршуулагдлаа.
2 Тэнд чуулган ус байхгүй байсан бөгөөд тэд Мосе, Аарон нарын эсрэг цуглацгаав.
3 Ард олон Мосетэй мэтгэлцэн,—Бидний ах дүүс ЭЗЭНий өмнө мөхөх үед бид ч мөхсөн болоосой!
4 Биднийг болон мал амьтдыг маань энд үхүүлэхээр юунд чи ЭЗЭНий чуулганыг энэ цөлд авчрав?
5 Биднийг энэ ёрын газар авчрахаар юунд чи биднийг Египетээс гаргав? Энэ чинь үр тариа, инжир, усан үзэм, анарын газар нутаг биш, энд уух ус ч алга гэцгээв.
6 Тэгэхэд нь Мосе, Аарон нар чуулганы дундаас хурлын майхны үүд уруу гарч очин, нүүрээрээ унав. Тэгтэл ЭЗЭНий цог жавхлан тэдэнд үзэгдлээ.