Тооллого 20:7-13 АБ2004

7 ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

8 Таяг ав. Чи өөрийн ах Ааронтай хамт чуулганыг цуглуулаад, тэдний нүдний өмнө усыг нь гаргуулахаар хадтай яригтун. Ингэж чи тэдэнд хаднаас ус гаргаж, чуулган ба тэдний малыг услагтун гэв.

9 Тийнхүү ЭЗЭНий тушаасан ёсоор Мосе Түүний өмнөөс таяг авав.

10 Мосе, Аарон нар хадны өмнө чуулганыг цуглуулав. Тэрээр тэдэнд—Тэрслэгчид та нар, одоо сонсогтун. Бид энэ хаднаас та нарт зориулж ус гаргах ёстой юу? гэлээ.

11 Дараа нь Мосе гараа өргөөд, таягаараа хадыг хоёр удаа цохив. Ус арвин ихээр оргилон гарч, чуулган болон тэдний мал амьтад ууцгаав.

12 Харин ЭЗЭН Мосе, Аарон нарт айлдан—Израилийн хөвгүүдийн нүдний өмнө Намайг ариун хэмээн харагдуулахаар та нар Надад итгээгүй учраас Миний тэдэнд өгсөн нутагт энэ чуулганыг та нар аваачихгүй гэв.

13 Энэ ус нь Мерибагийн ус байжээ. Учир нь тэнд Израилийн хөвгүүд ЭЗЭНтэй мэтгэлцсэн бөгөөд Тэрээр тэдний дунд Өөрийн ариун болохыг нотолсон билээ.