1 Дараа нь Израилийн хөвгүүд аялан, Иерихогийн харалдаа Иорданы чанадад Моабын хээр талд буудаллав.
2 Аморичуудад Израилийн хийсэн бүхнийг Зиппорын хүү Балак харав.
3 Тиймээс ард түмнээс болж Моаб үлэмж айдаст автжээ. Учир нь израильчууд тоо томшгүй олон байлаа. Моаб нь Израилийн хөвгүүдээс ихэд айв.
4 Моаб Мидианы ахмадуудад хандан—Хээрийн өвсийг үхэр хэрхэн долоодгийн адил энэ бөөн хүмүүс бидний эргэн тойрон дахь бүхнийг долоох болно гэв. Тэр үед Моабын хаан нь Зиппорын хүү Балак байлаа.