Тооллого 22:11-17 АБ2004

11 “Египетээс гарч ирсэн ард олныг харагтун. Тэд газрын гадаргууг бүрхэв. Одоо ирж, миний төлөө тэднийг хараагтун. Тэгвэл би тэдний эсрэг дайтаж, тэднийг хөөн гаргах чадвартай болж магадгүй” гэж хэлүүлсэн гэв.

12 Бурхан Балаамд—Тэдэнтэй хамт бүү явагтун. Тэр ард түмэн ерөөгдсөн учир чи тэднийг харааж болохгүй хэмээлээ.

13 Тийнхүү өглөө нь Балаам босож Балакийн удирдагчдад—Намайг та нартай явахыг ЭЗЭН татгалзсан тул нутаг уруугаа буцан явцгаа гэв.

14 Моабын удирдагчид босож Балак уруу очин, түүнд—Балаам бидэнтэй хамт ирэхээс татгалзав хэмээн хэлэв.

15 Дараа нь Балак урьдынхаасаа илүү олон, илүү нэр хүндтэй удирдагчдыг дахин илгээв.

16 Тэд Балаам уруу ирээд, түүнд—Зиппорын хүү Балак ийнхүү хэлж байна. “Танаас би гуйя. Над уруу ирэхэд танд юу ч бүү саад болог.

17 Учир нь би таныг үнэхээр их хүндэтгэж, таны надад хэлсэн болгоныг би хийх болно. Тэгэхээр ирээч, миний төлөө энэ ард түмнийг хараагаач” гэв.