Тооллого 22:15-21 АБ2004

15 Дараа нь Балак урьдынхаасаа илүү олон, илүү нэр хүндтэй удирдагчдыг дахин илгээв.

16 Тэд Балаам уруу ирээд, түүнд—Зиппорын хүү Балак ийнхүү хэлж байна. “Танаас би гуйя. Над уруу ирэхэд танд юу ч бүү саад болог.

17 Учир нь би таныг үнэхээр их хүндэтгэж, таны надад хэлсэн болгоныг би хийх болно. Тэгэхээр ирээч, миний төлөө энэ ард түмнийг хараагаач” гэв.

18 Балаам Балакийн зарц нарт хариулан—Балак надад алт мөнгөөр дүүрэн өөрийн гэрийг өгсөн ч гэсэн би өөрийн Бурхан ЭЗЭНий тушаалтай зөрчилдөх их ч бай, бага ч бай ямар ч зүйлийг хийж чадахгүй.

19 Одоо харин та нар мөн өнөө шөнө эндээ үлдэгтүн. ЭЗЭН надад өөр юу айлдахыг нь би мэдье гэлээ.

20 Шөнө нь Бурхан Балаам уруу ирж, түүнд—Хэрэв эдгээр хүмүүс чамайг дуудахаар ирсэн аваас, босож тэдэнтэй хамт явагтун. Харин зөвхөн Миний чамд айлдах үгийг л чи хийх ёстой хэмээв.

21 Тиймээс Балаам өглөө босож, өөрийн илжгээ унан, Моабын удирдагчидтай хамт явав.