32 ЭЗЭНий тэнгэр элч түүнд—Чи илжгээ юунд ийнхүү гурван удаа цохив? Харагтун, чиний зам надад сөрөг байсны учир би дайсан мэт гарч ирсэн.
33 Гэвч илжиг намайг хараад, гурван удаа надаас зайлсан. Хэрэв тэр надаас зайлаагүй бол Би гарцаагүй чамайг дор нь алж, түүнийг амьд үлдээх байсан гэв.
34 Балаам ЭЗЭНий тэнгэр элчид хандан—Таныг зам дээр миний эсрэг зогсож байсныг мэдээгүй учир би нүгэл үйлджээ. Тэгэхээр одоо хэрэв энэ нь танд таалагдахгүй байвал би буцах болно гэлээ.
35 Гэвч ЭЗЭНий тэнгэр элч Балаамд—Энэ хүмүүстэй хамт яв. Харин чи миний чамд хэлэх үгийг л зөвхөн яригтун гэв. Тиймээс Балаам нь Балакийн удирдагчидтай хамт явав.
36 Балаамын ирж явааг Балак сонсоод, тэр Арноны хил дээр байдаг, хилийн хамгийн эцэст орших Моабын хотод түүнтэй уулзахаар гарав.
37 Дараа нь Балак Балаамд—Чамайг дуудуулахаар би чам уруу элч нарыг яаралтай илгээгээгүй гэж үү? Чи юунд над уруу ирсэнгүй вэ? Би чамайг үнэхээр хүндэтгэж чадахгүй байна гэж үү? гэв.
38 Тиймээс Балаам Балакт—Харагтун, би одоо чам дээр ирчихээд байна. Би ер юуг ч өгүүлж чадна гэж үү? Бурхан миний аманд хийх үгийг л би ярих болно хэмээн өгүүлэв.