Тооллого 23:19-25 АБ2004

19 Бурхан бол худал хэлдэг хүн биш,гэмшин харамсдаг хүний хүү ч биш.Тэрээр айлдчихаад,Тэр түүнийгээ хийхгүй гэж үү?Эсвэл Тэр ярьчихаад,Тэр түүнийгээ сайн болгохгүй гэж үү?

20 Харагтун, ерөөх тушаалыг би хүлээн авсан.Тэр ерөөсөн байхадби түүнийг нь зөрчиж чадахгүй.

21 Тэр Иаковын дотор гэм бурууг ажиглаагүй.Израилийн дотор Тэр зовлонг хараагүй.Түүний Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байгаа,хааны уухай тэдний дунд байна.

22 Бурхан тэднийг Египетээс гарган авчирдагТэр бол тэдний хувьд зэрлэг үхрийн эвэр мэт юм.

23 Учир нь Иаковын эсрэг ямар ч ёр алга,Израилийн эсрэг аливаа мэргэ төлөг байхгүй.Бурханы юу хийсэн нь зохистой цагт Иаков болон Израильд хэлэгдэх болтугай.

24 Харагтун, ард түмэн эм арслан мэт өндийж байна.Арслан мэт тэр өөрийгөө өргөнө.Тэр олзоо залгитлаа,алагдагсдын цусыг уутлаа доош хэвтэхгүйгэлээ.

25 Тэгэхэд нь Балак Балаамд—Тэднийг ердөө бүү хараа, ердөө бүү ерөөгтүн гэв.