25 Тэгэхэд нь Балак Балаамд—Тэднийг ердөө бүү хараа, ердөө бүү ерөөгтүн гэв.
26 Гэвч Балаам хариуд нь Балакт—“ЭЗЭНий айлдсан болгоныг би хийх ёстой” хэмээн би чамд хэлээгүй гэж үү? гэв.
27 Тэгэхэд Балак Балаамд—Ирээч, би чамайг өөр газарт аваачъя. Тэндээс чи миний төлөө тэднийг хараах нь Бурханы мэлмийд зөв байж магад гэв.
28 Тийнхүү Балак зэлүүд нутаг уруу харах Пеорын оройд Балаамыг аваачив.
29 Балаам Балакт—Энд надад долоон тахилын ширээг босго. Энд надад долоон бух, долоон хуцыг бэлтгэгтүн гэлээ.
30 Балаамын хэлсэн ёсоор Балак хийсэн бөгөөд тахилын ширээ бүр дээр бух болон хуцыг өргөв.