Тооллого 23:8-14 АБ2004

8 Бурханы хараагаагүй хүнийгби хэрхэн хараах билээ?ЭЗЭНий буруушаагаагүй хүнийгби хэрхэн буруушааж чадах билээ?

9 Би түүнийг хадны оройгоос харан,толгодоос ажиглаад,харагтун, үндэстнүүдийн дунд тоологдохооргүй,ангид орших ард түмэн байна.

10 Иаковын тоосыг хэн тоолж чадах вэ?Израилийн дөрөвний нэгийг хэн тоолж чадах вэ?Шударга зөвийн үхлээр намайг үхүүлтүгэй,төгсгөл маань түүнийхтэй адил байх болтугайгэлээ.

11 Тэгэхэд Балак Балаамд—Чи надад юу хийчихэв ээ? Би чамайг дайснаа хараалгахаар авчирсан. Гэтэл харагтун, чи чухамдаа тэднийг ерөөлөө гэв.

12 Тэр хариу болгон—ЭЗЭН миний аманд хийсэн зүйлийг ярихыг би анхаарах ёсгүй гэж үү? гэлээ.

13 Дараа нь Балак түүнд—Чи тэднийг бүхэлд нь биш, зөвхөн тэдний хамгийн наад захыг нь л харах хэдий ч тэднийг харж болох өөр газар уруу надтай хамт яваач. Тэндээс чи миний төлөө тэднийг хараагтун гэлээ.

14 Ингээд тэр түүнийг Писгагийн орой өөд Зофимийн бэлчээр уруу аваачиж, долоон тахилын ширээг босгон, тахилын ширээ бүр дээр бух, хуцыг өргөв.