1 Израилийг ерөөх нь ЭЗЭНд таалагдсаныг Балаам хараад, тэрээр урьдын адил ёр хайн явсангүй, харин нүүрээ цөл уруу хандуулав.
2 Балаам нүдээ өргөн, овог овгоороо буудаллан буй Израилийг харав. Бурханы Сүнс түүн дээр ирлээ.
3 Тэр сургаалт зүйрлэлээр ярин өгүүлсэн нь—Беорын хүү Балаамын зөн банүд нь нээлттэй хүний зөн.
4 Бурханы үгсийг сонсдог,Төгс Хүчит Нэгэний үзэгдлийг үздэг,унадаг боловч нүд нь халхлагдаагүй хүний зөн.