3 Тэр сургаалт зүйрлэлээр ярин өгүүлсэн нь—Беорын хүү Балаамын зөн банүд нь нээлттэй хүний зөн.
4 Бурханы үгсийг сонсдог,Төгс Хүчит Нэгэний үзэгдлийг үздэг,унадаг боловч нүд нь халхлагдаагүй хүний зөн.
5 Иаков аа, чиний майхнууд,Израиль аа, чиний сууцнууд ямар үзэсгэлэнтэй вэ!
6 Сунайсан уудам хөндийнүүд мэт,голын хажуугаарх цэцэрлэгүүд мэт,ЭЗЭНий тарьсан зуун настууд мэт,усны дэргэдэх хушнууд мэт.
7 Түүний хувингуудаас ус урсах агаадтүүний үр нь их усны дэргэд байж,түүний хаан нь Агагаас илүү өндөр байх бөгөөдтүүний хаанчлал нь өргөмжлөгдөх болтугай.
8 Бурхан түүнийг Египетээс гаргадаг,Тэр бол түүний хувьд зэрлэг үхрийн эвэр мэт болой.Өөрийн дайсан болох үндэстнүүдийг тэр цөлмөж,ясыг нь хэсэгчин бяцлаж,өөрийн сумаараа тэднийг хэмхчинэ.
9 Тэр тухлан арслан мэт хэвтэнэ.Арслан мэт түүнийг босгож хэн зүрхлэх вэ?Чамайг ерөөх бүхэн ерөөгдөх агаадчамайг хараах бүхэн хараагдах болтугайгэв.