Тооллого 24:6-12 АБ2004

6 Сунайсан уудам хөндийнүүд мэт,голын хажуугаарх цэцэрлэгүүд мэт,ЭЗЭНий тарьсан зуун настууд мэт,усны дэргэдэх хушнууд мэт.

7 Түүний хувингуудаас ус урсах агаадтүүний үр нь их усны дэргэд байж,түүний хаан нь Агагаас илүү өндөр байх бөгөөдтүүний хаанчлал нь өргөмжлөгдөх болтугай.

8 Бурхан түүнийг Египетээс гаргадаг,Тэр бол түүний хувьд зэрлэг үхрийн эвэр мэт болой.Өөрийн дайсан болох үндэстнүүдийг тэр цөлмөж,ясыг нь хэсэгчин бяцлаж,өөрийн сумаараа тэднийг хэмхчинэ.

9 Тэр тухлан арслан мэт хэвтэнэ.Арслан мэт түүнийг босгож хэн зүрхлэх вэ?Чамайг ерөөх бүхэн ерөөгдөх агаадчамайг хараах бүхэн хараагдах болтугайгэв.

10 Тэгэхэд Балаамын эсрэг Балакийн уур шатаж, тэр түүний хоёр гарыг нь цохив. Балак Балаамд—Би чамайг өөрийн дайснуудыг хараалгахаар дуудсан билээ. Гэтэл харагтун, чи ийнхүү гурван удаа тэднийг ерөөхөө үргэлжлүүлсээр байлаа.

11 Иймийн тул одоо өөрийн газар уруугаа зугтагтун. Би чамайг үлэмж хүндэтгэх байсан гэдгээ хэлсэн. Гэтэл харагтун, ЭЗЭН чамайг хүндлэлээс буцаан татав гэв.

12 Балаам Балакт хандан—Чиний над уруу илгээсэн элч нарт би