1 Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—
2 Израилийн хөвгүүдэд тушаан, тэдэнд “Та нар товлогдсон цагуудад нь Миний өргөл, галаар өргөх өргөл болох Миний хүнсийг Надад тайвшруулах тааламжит үнэр болгон авчрахдаа анхааралтай байгтун” гэж хэл.
3 Чи тэдэнд “Та нарын ЭЗЭНд галаар өргөх өргөл энэ юм. Нэг настай, согоггүй хоёр эр хургыг байнгын шатаалт тахил болгон өдөр бүр өргөгтүн.
4 Та нар нэг хургыг нь өглөө, нөгөө хургыг нь үдшийн бүрэнхийгээр өргөх ёстой.
5 Бас идээн өргөлд зориулан хинийн дөрөвний нэг цохисон тостой хольсон ефагийн аравны нэг сайн гурилыг өргөгтүн.
6 Энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөл буюу тайвшруулах тааламжит үнэр хэмээн Синаи уулан дээр тогтоогдсон байнгын шатаалт тахил юм.