1 ЭЗЭН Мосетэй Синаи уулан дээр ярьсан тэр үеийн Аарон болон Мосегийн угийн бичиг энэ байна.
2 Аароны хөвгүүдийн нэрс нь ууган хүү Надаб, Абиху, Елеазар, Итамар нар юм.
3 Эдгээр нь тахилч нар болгон үйлчлүүлэхээр түүний сахил хүртээсэн, тослогдсон тахилч нар болох Аароны хөвгүүдийн нэрс болой.
4 Гэвч Надаб, Абиху нар Синаин цөлд ЭЗЭНий өмнө ёс бус галыг өргөхдөө ЭЗЭНий өмнө үхсэн билээ. Тэд үр хүүхэдгүй байв. Тиймээс Елеазар, Итамар нар өөрсдийн эцэг Аароны өмнө тахилчаар үйлчилжээ.