1 Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд нь хэт олон тооны мал сүрэгтэй байлаа. Тиймээс тэд Иазерын нутгийг болон Гилеадын нутгийг мал сүрэгт нь үнэхээр тохирох газар болохыг хараад,
2 Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд ирж, Мосе, тахилч Елеазар нарт болон цуглааны удирдагчдад—
3 Атарот, Дибон, Иазер, Нимра, Хешбон, Елеале, Себам, Небо болон Беон
4 хэмээх нутгийг Израилийн цуглааны өмнө ЭЗЭН эзэлсэн. Уг нутаг нь мал сүргийн нутаг бөгөөд боолууд тань мал сүрэгтэй болой гэв.