4 хэмээх нутгийг Израилийн цуглааны өмнө ЭЗЭН эзэлсэн. Уг нутаг нь мал сүргийн нутаг бөгөөд боолууд тань мал сүрэгтэй болой гэв.
5 Тэд—Хэрэв бид таны нүдэнд тааллыг олсон аваас энэ нутгийг боолууддаа эзэмшил болгон өгөгтүн. Биднийг Иорданыг гатлуулан бүү авч явагтун гэж өгүүлэв.
6 Харин Мосе Гадын хөвгүүд, Реубений хөвгүүдэд—Та нарыг энд суух зуур ах дүү нар чинь дайнд явах ёстой гэж үү?
7 ЭЗЭНий тэдэнд өгсөн нутаг уруу гатлан явахад нь юунд та нар Израилийн хөвгүүдийн зоригийг мохооно вэ?
8 Би танай эцгүүдийг уг нутгийг харуулахаар Кадешбарнеагаас илгээхэд тэдний хийсэн зүйл ийм болой.
9 Учир нь тэд Ешколын хөндий уруу очин уг нутгийг үзэх үед, Израилийн хөвгүүдийн зоригийг нь мохоосон. Ингэснээр тэд ЭЗЭНий тэдэнд өгсөн нутаг уруу яваагүй.
10 Тиймээс тэр өдөр ЭЗЭНий уур хилэн шатаж, Тэр тангараглан,