Тооллого 34:10-16 АБ2004

10 Бас зүүн хилдээ зориулж, та нар Хазар-енанаас Шефамыг хүртэл шугам тат.

11 Уг хил нь Шефамаас Аины зүүн талд буй Рибла уруу уруудна. Хил уруудан явсаар, Хиннеретийн тэнгисийн зүүн талд буй налууд хүрэх болой.

12 Хил нь Иордан уруу уруудах бөгөөд түүний төгсгөл нь Давст тэнгис дээр байх болой. Эргэн тойрны бүх хилийнхээ дагуу танай нутаг нь энэ ажгуу” хэмээв.

13 Тийнхүү Мосе Израилийн хөвгүүдэд тушаан, хэлэхдээ—Есөн овог ба хагас овогт өгөхөөр ЭЗЭНий тушаасан, эзэмшил болгон та нарын дунд шодолтоор тэнцүү хуваагдах газар нь энэ болой.

14 Учир нь Реубений хөвгүүдийн овог нь эцгүүдийнхээ бүлүүдийн дагуу өөрсдийнхийгөө авсан бөгөөд Гадын хөвгүүдийн овог эцгүүдийнхээ бүлүүдийн дагуу Манассегийн хагас овог өөрсдийн эзэмшлийг хүлээн авсан болой.

15 Хоёр овог болон хагас овог Иерихогийн эгц харалдаа Иорданы цаад талд зүүн тийш наран мандах зүгт өөрсдийн эзэмшлийг авсан болой гэв.

16 Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—