Тооллого 34:13-19 АБ2004

13 Тийнхүү Мосе Израилийн хөвгүүдэд тушаан, хэлэхдээ—Есөн овог ба хагас овогт өгөхөөр ЭЗЭНий тушаасан, эзэмшил болгон та нарын дунд шодолтоор тэнцүү хуваагдах газар нь энэ болой.

14 Учир нь Реубений хөвгүүдийн овог нь эцгүүдийнхээ бүлүүдийн дагуу өөрсдийнхийгөө авсан бөгөөд Гадын хөвгүүдийн овог эцгүүдийнхээ бүлүүдийн дагуу Манассегийн хагас овог өөрсдийн эзэмшлийг хүлээн авсан болой.

15 Хоёр овог болон хагас овог Иерихогийн эгц харалдаа Иорданы цаад талд зүүн тийш наран мандах зүгт өөрсдийн эзэмшлийг авсан болой гэв.

16 Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

17 Та нарт уг нутгийг өв болгон тэнцүү хуваан өгөх хүмүүсийн нэрс нь тахилч Елеазар, Нуны хүү Иошуа нар юм.

18 Нутгийг өв болгон тэнцүү хуваахын тулд та нар овог бүрээс нэг удирдагчийг авагтун.

19 Тэдгээр хүмүүсийн нэрс нь Иуда овгоос Иефуннегийн хүү Калеб,