Тооллого 36:4-10 АБ2004

4 Израилийн хөвгүүдийн эврийн бүрээдэлт болох үед тэдний өв нь харьяалагдан буй овгийнхоо өвд нэмэгдэх болно. Ийнхүү тэдний өв бидний эцгүүдийн овгийн өвөөс авагдах болно гэв.

5 Дараа нь Мосе Израилийн хөвгүүдэд ЭЗЭНий үгийн дагуу тушаан—Иосефын хөвгүүдийн овгийнхны ярьж буй нь зөв юм.

6 Зелофехадын охидын талаар ЭЗЭНий тушаасан зүйл нь энэ болой. “Тэд хүссэн хүнтэйгээ гэрлэг. Зөвхөн тэд өөрсдийн эцгийн овгийн ургийн дотор л гэрлэх ёстой”.

7 Ийнхүү Израилийн хөвгүүдийн ямар ч өв овгоос овогт шилжихгүй байх ёстой. Учир нь Израилийн хөвгүүд тус бүр өөрийн эцгүүдийн овгийн өвд баригдах болой.

8 Израилийн хөвгүүд тус бүр өөрийн эцгүүдийн өвийг эзэмшиж байхын тулд Израилийн хөвгүүдийн аливаа овгийн өвийн эзэмшилд ирж буй охин бүр эцгийнхээ овгийн ургийн нэгэнд эхнэр болох ёстой.

9 Ийнхүү ямар ч өв нэг овгоос нөгөө овогт шилжихгүй байх юм. Учир нь Израилийн хөвгүүдийн овгууд нь тус бүр өөрийн өвд баригдах ёстой гэлээ.

10 ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тийнхүү Зелофехадын охид үйлдэв.