Тооллого 6:17-23 АБ2004

17 Тэр бас ЭЗЭНд эвийн тахилын өргөл болгон хуцыг, сагстай исгээгүй талхны хамт өргөх бөгөөд үүний нэгэн адил тахилч, идээн өргөл болон ундаан өргөлийг нь өргөх ажгуу.

18 Тэгээд уг Назир нь өөрийн толгойн зориулагдсан үсийг хурлын майхны үүдэнд хусаж, толгойнхоо зориулагдсан үсийг аван, эвийн тахилын өргөлийн доорх галд хийнэ.

19 Тахилч хуцын чанасан далыг, сагснаас исгээгүй нэг боов болон исгээгүй нэг талхыг авч, тэдгээрийг Назирын гар дээр зориулагдсан үсээ хуссаных нь дараа тавина.

20 Тэгээд тахилч тэдгээрийг ЭЗЭНий өмнө даллах тахил болгон даллах ажгуу. Энэ нь даллан өргөсөн өвчүү болон өргөгдсөн гуяны хамт тахилчид ариун болой. Үүний дараа Назир нь дарсыг ууж болно.

21 Энэ бол хийж чадах юман дээрээ нэмэлт болгон, тусгаарлалтын ёсоор ЭЗЭНд өөрийн өргөлийг тангараглагч Назирын хууль юм. Тиймээс тэр өргөсөн тангаргаа тусгаарлалтын хуулийн дагуу хийх ёстой.

22 Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

23 Аарон болон түүний хөвгүүдтэй ярин “Израилийн хөвгүүдийг та нар ингэж ерөөгтүн. Та нар тэдэнд хандан