1 Мосе асрыг босгож дууссан тэр өдрөө түүнийг тослон, бүх тавилга, тахилын ширээ болон түүний бүх хэрэгсэлтэй нь хамт түүнийг ариусгасан юм. Тэр бас тэдгээрийг тосолж, ариусгав.
2 Тэгээд Израилийн удирдагчид болох эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид тахилыг өргөв. (Тэд бол овгуудын удирдагчид байсан бөгөөд тоологдсон хүмүүсийг тэд тэргүүлж байлаа).
3 Тэд өөрсдийн тахилыг ЭЗЭНий өмнө авчирсан нь хоёр удирдагчийн дунд нэг тэрэг, хүн тус бүрд нэг үхэр буюу зургаан бүхээгтэй тэрэг, арван хоёр үхэр болов. Тэдгээрийг асрын өмнө авчрав.
4 Тэгтэл ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—
5 Эдгээр зүйлсийг хурлын майхны үйлчлэлд хэрэглэхийн тулд тэднээс хүлээн ав. Тэдгээрийг чи левичүүдэд, үйлчлэлийнх нь дагуу хүн бүрд өгөгтүн гэлээ.