1 Тэднийг Египетийн нутгаас гарсны дараа хоёр дахь жилийн эхний сард Синаин цөлд ЭЗЭН Мосетэй ингэж ярин, айлдахдаа—
2 Израилийн хөвгүүдээр Дээгүүр Өнгөрөх баярыг тогтоогдсон цагт нь сахиул.
3 Энэ сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр та нар үүнийг тогтоогдсон цагт нь сахигтун. Та нар үүнийг бүх тогтоолууд, бүх зарлигуудынх нь дагуу сахигтун гэлээ.
4 Тиймээс Мосе Израилийн хөвгүүдэд Дээгүүр Өнгөрөх баярыг сахихыг хэлэв.