Тооллого 9:13-19 АБ2004

13 Гэвч цэвэр байгаа болон холын аянд яваагүй атлаа Дээгүүр Өнгөрөх баярыг сахихаас татгалзах хүн байх аваас тэр хүн ЭЗЭНий тахилыг тогтоогдсон цагт нь өргөөгүй тул өөрийн ард олноос таслагдах болно. Тэр хүн өөрийн нүглийг үүрэх ёстой.

14 Хэрэв харийн хүн та нарын дунд байгаад Дээгүүр Өнгөрөх баярын тогтоол, зарлигийнх нь дагуу ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг сахих аваас, тэр ч ингэж хийх ёстой. Харийн хүнд болон нутгийн уугуул хүнд та нар нэг зарлигтай байх ёстой” хэмээн хэл гэлээ.

15 Асрыг босгосон тэр өдөр гэрчлэлийн майхан буюу асрыг үүл бүрхэж, үдшээс өглөө хүртэл тэр нь асрын дээр гал мэт үзэгдэв.

16 Тийнхүү энэ нь үргэлжлэн, өдөр нь үүл түүнийг бүрхэж, шөнө нь гал мэт үзэгдэж байлаа.

17 Асрын дээрээс үүл дээшлэх бүрд үүний дараа Израилийн хөвгүүд хөдлөн, үүл доош буусан газарт Израилийн хөвгүүд буудаллаж байв.

18 ЭЗЭНий тушаалаар Израилийн хөвгүүд хөдлөн, ЭЗЭНий тушаалаар тэд буудаллан, үүл асрын дээр тогтон байх үед тэд буудаллан үлддэг байлаа.

19 Үүл асрын дээр олон хоногоор саатан хорогдоход ч Израилийн хөвгүүд ЭЗЭНий захирамжийг сахин, хөдөлдөггүй байв.