Тооллого 9:18-23 АБ2004

18 ЭЗЭНий тушаалаар Израилийн хөвгүүд хөдлөн, ЭЗЭНий тушаалаар тэд буудаллан, үүл асрын дээр тогтон байх үед тэд буудаллан үлддэг байлаа.

19 Үүл асрын дээр олон хоногоор саатан хорогдоход ч Израилийн хөвгүүд ЭЗЭНий захирамжийг сахин, хөдөлдөггүй байв.

20 Хэрэв зарим үед үүл асрын дээр хэд хоногоор саатах аваас, ЭЗЭНий тушаалын дагуу тэд буудаллан үлддэг байв. Тэгээд ЭЗЭНий тушаалын дагуу тэд хөдөлдөг байлаа.

21 Хэрэв зарим үед үүл үдшээс өглөө болтол саатан, өглөө нь үүл дээшлэх аваас тэд хөдөлдөг байв. Эсвэл өдрөөр ба шөнөөр тогтож байсан үүл дээшлэх аваас тэр үед тэд хөдөлдөг байв.

22 Хоёр өдрөөр, сараар, эсвэл жилээр ч үүл асрын дээр саатан, түүний дээр үлдсэн ч Израилийн хөвгүүд буудаллан үлддэг бөгөөд хөдөлдөггүй байлаа. Харин түүнийг өргөгдөх үед тэд хөдөлдөг байлаа.

23 ЭЗЭНий тушаалаар тэд буудаллаж, ЭЗЭНий тушаалаар тэд хөдөлж, Мосегээр дамжуулсан ЭЗЭНий тушаалын дагуу ЭЗЭНий захирамжийг тэд сахиж байлаа.