2 Гарт нь дэлгэсэн бяцхан ном байв. Тэр баруун хөлөө тэнгис дээр, зүүн хөлөө газар дээр тавиад,
3 арслан хүрхрэх адил чанга дуугаар хашхирав. Түүнийг хашхирахад долоон аянгын нижигнээн дуу гаргалаа.
4 Долоон аянга нижигнэхэд би бичих гэтэл тэнгэрээс—Долоон аянгын нижигнээний ярьсан юмсыг битүүмжил. Тэдгээрийг бүү бич гэх дуу гарахыг сонсов.
5 Тэнгис, газар дээр зогсохыг нь миний харсан мөнөөх тэнгэр элч баруун гараа тэнгэр өөд өргөөд,
6 тэнгэр болоод түүн дэх зүйлсийг, газар болоод түүн дэх зүйлсийг, тэнгис болоод түүн дэх зүйлсийг бүтээсэн үеийн үед амьд байгч Түүгээр тангараглан—Цаашид саатахгүй гэв.
7 Харин долоо дахь тэнгэр элчийн дуу гарах өдрүүд буюу бүрээ татах үед Өөрийн боолууд болох эш үзүүлэгчдэд Түүний тунхагласанчлан Бурханы нууц нь төгсөнө.
8 Тэнгэрээс миний сонссон мөнөөх дуу дахин надтай ярьж—Яв. Тэнгис, газар дээр зогсогч тэнгэр элчийн гар дахь дэлгэсэн бяцхан номыг ав гэхийг би сонслоо.