Илчлэлт 5 АБ2004

1 Сэнтийд Залрагчийн баруун мутарт дотор нь болоод ар дээр нь бичсэн, долоон тамга дарж лацадсан хуйлмал ном байхыг би үзэв.

2 Мөн—Хэн хуйлмал номыг нээж, лацнуудыг нь эвдвэл зохистой вэ? хэмээн чанга дуугаар тунхаглаж буй хүчит тэнгэр элчийг би харав.

3 Тэнгэрт ч, газарт ч, газрын доор ч хэн ч тэрхүү хуйлмал номыг нээж, доторхыг нь үзэж чадсангүй.

4 Хуйлмал номыг нээж, доторхыг нь үзэх зохистой хүн нэг ч олдоогүй тул би ихэд уйлав.

5 Ахлагчдын нэг нь надад—Уйлахаа боль. Харагтун, хуйлмал номыг болон долоон лацыг нь нээхийн тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан юм гэлээ.

6 Тэгээд би сэнтий болоод дөрвөн амьтны хооронд, ахлагчдын дунд зогсож буй нядлуулсан мэт Хургыг харав. Тэр Хурга долоон эвэр болон долоон нүдтэй бөгөөд долоон нүд нь дэлхий даяар илгээсэн Бурханы долоон Сүнс юм.

7 Тэр Хурга ирээд, сэнтийд Залрагчийн баруун мутраас авав.

8 Түүнийг хуйлмал номыг авахад дөрвөн амьтан болон хорин дөрвөн ахлагч Хурганы өмнө унацгаав. Тэд тус бүр ятга болон утлагаар дүүрэн алтан савтай аж. Тэдгээр нь ариун хүмүүсийн залбирлууд юм.

9 Тэд шинэ дуу дуулж—Хуйлмал номыг авч,лацнуудыг нь эвдэх зохистой нь Та мөн.Учир нь Та нядлуулсан бөгөөдбүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээсхүмүүсийг Бурханд Өөрийнхөө цусаар худалдан авч өгсөн билээ.

10 Та тэднийг бидний Бурханы төлөөх хаанчлал ба тахилч нар болгосон.Тэд дэлхий дээр хаанчлах болногэцгээж байлаа.

11 Би харж, сэнтий, амьтад, ахлагчдын эргэн тойронд олон тэнгэр элчийн дууг сонсов. Тэдний тоо түм түмээрээ, мянга мянгаараа ажээ.

12 Тэд чанга дуугаар—Нядлуулсан Хургахүч, баялаг, мэргэн ухаан,сүр хүч, хүндэтгэл,алдар ба магтаалыг авбал зохистойгэцгээж байлаа.

13 Тэнгэрт, газар дээр, газар доор, тэнгис дээр байгаа аливаа бүтээгдсэн юмс болон тэдгээрийн дотор байх бүх юмс—Сэнтийд Залрагчид ба Хургандмагтаал, хүндэтгэл,алдар, сүр хүч ньүеийн үед байх болтугайгэлцэхийг нь би сонсов.

14 Дөрвөн амьтан нь—Амен гэсээр байлаа. Ахлагчид унаад мөргөв.

Бүлэг

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22