1 Тэгээд надад таяг мэт хулс өгөөд—Бос. Бурханы сүмийг болон тахилын ширээг хэмж. Дотор нь мөргөгсдийг тоол.
2 Сүмийн гадна байгаа хашааг нь орхи. Түүнийг бүү хэмж. Яагаад гэвэл түүнийг үндэстнүүдэд өгсөн юм. Тэд ариун хотыг дөчин хоёр сарын турш хөл дороо гишгэчих болно.
3 Би хоёр гэрчдээ соёрхоно. Тэд таар өмсөөд мянга хоёр зуун жаран хоногийн турш эш үзүүлэх болно гэв.
4 Эдгээр нь дэлхийн Эзэний өмнө буй хоёр чидун мод, хоёр дэнлүүний суурь юм.
5 Хэрэв хэн нэгэн нь тэднийг хорлохыг хүсвэл, тэдний амнаас гал гарч, дайснуудаа залгина. Хэрэв хэн нэгэн нь тэднийг хорлохыг хүссэн бол тэр хүн ингэж алагдах ёстой.
6 Өөрсдийнхөө эш үзүүлэх өдрүүдийн туршид тэд бороо оруулахгүйн тулд тэнгэрийг хаах хүч тэдгээрт бий. Тэдэнд усыг цус болгох, хүссэн үедээ зүйл бүрийн гамшгаар дэлхийг цохих хүч бий.
7 Тэднийг гэрчлэлээ дуусгахад ёроолгүй гүнээс гарч ирэгч нэгэн араатан тэдэнтэй тулалдаж, тэднийг дийлж алах болно.