Илчлэлт 18:1-6 АБ2004

1 Үүний дараа агуу эрх мэдэлтэй өөр нэгэн тэнгэр элч тэнгэрээс буухыг би харав. Дэлхий түүний цог жавхлангаар гэрэлтэв.

2 Тэр хүчит дуугаар хашхиран—Агуу Вавилон нурлаа, нурлаа. Тэрээр чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнох газар, бүх төрлийн бузар, жигшүүрт шувуудын үүр болсон байна.

3 Учир нь түүний завхайрлын тачаалын дарснаас бүх үндэстэн ууж согтоцгоожээ. Дэлхийн хаад түүнтэй завхайрч, дэлхийн худалдаачид түүний хээнцэр тансгийнх нь хүчээр баяжицгаав гэв.

4 Би тэнгэрээс өөр нэг дуу гарахыг сонсов.—Миний ард түмэн, та нар тэр эмийн нүглүүдэд нь хамтрагч болохгүйн тулд болон түүний гамшгийг хүлээж авахгүйн тулд түүнээс гарагтун.

5 Яагаад гэвэл түүний нүглүүд нь тэнгэрт тултал овоорсон бөгөөд Бурхан түүний гэм бурууг санасан.

6 Түүний төлсөнчлөн түүнд буцааж төл. Үйлсийнх нь дагуу түүнд хоёр дахин их буцааж өг. Түүний найруулж байсан аяганд нь хоёр дахин их найруулж өг.