Илчлэлт 18:13-19 АБ2004

13 шанц, халуун ногоо, утлага, анхилуун үнэртэн, гүгэл, дарс, чидуны тос, нарийн гурил, буудай, үхэр, хонь, морьд, тэрэг, боол ба хүний амь байв.

14 Сэтгэл чинь хүсэн тэмүүлдэг үр жимс чамайг орхисон. Хээнцэр, тансаг байсан бүх юмс чамайг орхин одсон. Тэдгээр нь дахиж олдохгүй.

15 Түүнээс баяжсан эдгээр зүйлийн худалдаачид, түүний тарчлалаас айсандаа зайдуу зогсоод уйлж, гашуудан—

16 Нарийн маалинга, нил ягаан, час улаан хувцас өмссөн, алт болон үнэт чулуунууд, сувдаар гоёсон агуу хот золгүй еэ, золгүй еэ!

17 Ийм үлэмж их баялаг ганцхан цагийн дотор сүйтгэгдэв гэцгээнэ.Усан онгоцны ахмад бүр, зорчигч бүр, далайчин бүр, тэнгисээр амь зуулгаа олдог бүхэн зайдуу зогсоод

18 галынх нь утааг харангаа,—Агуу их хоттой адил ямар хот байна вэ? гэж хашхирч байлаа.

19 Тэд толгой дээрээ шороо цацаж, уйлж, гашуудаж, хашхиралдан—Агуу их хот, золгүй еэ, золгүй еэ! Тэнгист усан онгоцтой бүхэн түүний баялгаар баяжсан билээ. Хот ганц цагийн дотор сүйрлээ.