Илчлэлт 18:20-24 АБ2004

20 Өө, тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, тэр хотын улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв гэв.

21 Хүчит нэгэн тэнгэр элч тээрмийн асар том чулуу шиг чулууг авч тэнгис уруу чулуудангаа—Агуу хот Вавилон ийнхүү хүчээр доош хаягдана. Тэгээд хойшид олдохгүй.

22 Босоо ятгачид, хөгжимчид, бишгүүрчид, бүрээчдийн эгшиг аялгуу цаашид чиний дотор сонсогдохгүй. Алив урлалыг урласан ямар ч дархан чиний дотор цаашид олдохгүй. Тээрмийн чимээ чиний дотор цаашид сонсогдохгүй.

23 Дэнлүүний гэрэл чиний дотор цаашид гэрэлтэхгүй. Сүйт залуу, сүйт бүсгүйн дуу чиний дотор цаашид сонсогдохгүй. Яагаад гэвэл худалдаачид чинь дэлхийн агуу хүмүүс байсан. Яагаад гэвэл ид шидэнд чинь бүх үндэстэн мэхлэгдсэн юм.

24 Эш үзүүлэгчид, ариун хүмүүсийн болон дэлхий дээр алагдсан бүх хүний цус чиний дотроос олдсон юм гэлээ.