Илчлэлт 18:5-11 АБ2004

5 Яагаад гэвэл түүний нүглүүд нь тэнгэрт тултал овоорсон бөгөөд Бурхан түүний гэм бурууг санасан.

6 Түүний төлсөнчлөн түүнд буцааж төл. Үйлсийнх нь дагуу түүнд хоёр дахин их буцааж өг. Түүний найруулж байсан аяганд нь хоёр дахин их найруулж өг.

7 Тэр өөрийгөө хичнээн их алдаршуулж, хээнцэр тансаг байсных нь хэмжээгээр түүнд тарчлал, уй гашууг өг. Учир нь тэр зүрхэндээ “Би хатан хаан мэт суудаг. Би бэлэвсэн эм биш бөгөөд уй гашууг хэзээ ч үзэхгүй” гэж хэлдэг.

8 Тиймээс нэг өдөр түүний гамшиг болох үхэл, гашуудал, өлсгөлөн нь ирнэ. Түүнийг галаар шатаана. Яагаад гэвэл түүнийг шүүгч Эзэн Бурхан хүчтэй.

9 Түүнтэй завхайран, хээнцэр тансаг амьдарсан дэлхийн хаад түүнийг шатахад гарах утааг хараад уйлж, гашуудна.

10 Тэд түүний тарчлалаас айсандаа зайдуу зогсоод—Агуу хот, хүчит хот Вавилон золгүй еэ, золгүй еэ! Цагийн дотор шийтгэл чинь ирлээ гэцгээнэ.

11 Дэлхийн худалдаачид уйлж, түүний төлөө гашуудна. Учир нь тэдний ачаа барааг дахиж хэн ч худалдаж авахгүй.