Илчлэлт 22:1-7 АБ2004

1 Тэр надад Бурханы болон Хурганы сэнтийнээс гарах талст мэт гялалзсан амийн усны голыг үзүүлсэн нь

2 гудамжных нь төвд байв. Голын хоёр талд арван хоёр төрлийн үр жимс ургуулан, сар бүр үр жимсээ боловсруулж буй амийн мод байлаа. Тэр модны навчис нь үндэстнүүдийг эдгээхийн тулд байв.

3 Тэнд цаашид ямар ч хараал байхгүй болно. Мөн Бурхан ба Хурганы сэнтий түүний дотор байж, боолууд нь Түүнд үйлчилнэ.

4 Тэд Түүний царайг харна. Мөн Түүний нэр тэдний духан дээр байх болно.

5 Тэнд цаашид шөнө болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дэнлүүний гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй болно. Учир нь Эзэн Бурхан тэднийг гийгүүлнэ. Тэгээд тэд үеийн үед хаанчлах болно.

6 Тэр надад—Эдгээр үгс нь итгэмжит бөгөөд үнэн. Эш үзүүлэгчдийн сүнсний Бурхан Эзэн удахгүй болох ёстой зүйлсийг Өөрийн зарц нартаа үзүүлэхийн тулд тэнгэр элчээ илгээв.

7 “Харагтун, Би удахгүй ирнэ. Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг сахигч нь ерөөлтэй еэ!” гэсэн гэж хэлэв.