Илчлэлт 22:15-21 АБ2004

15 Гадна талд нь ноход, мэргэ төлөгчид, завхай хүмүүс, алуурчид, шүтээнд мөргөгчид болоод худлыг хайрладаг, үйлддэг бүхэн байна.

16 Есүс Би чуулгануудын төлөө та нарт эдгээр зүйлийг гэрчлэхийн тулд Өөрийн тэнгэр элчийг илгээлээ. Би бол Давидын Удам ба Үндэс, гэрэлт үүрийн цолмон билээ гэв.

17 Сүнс болон сүйт бүсгүй—Ирээрэй гэнэ. Сонсогч нь—Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.

18 Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг сонсогч бүрд би гэрчилж байна. Хэрэв хэн нэгэн нь эдгээрийн дээр нэмэх аваас, Бурхан энэхүү номд бичигдсэн гамшгуудыг түүнд нэмэх болно.

19 Хэрэв хэн нэгэн нь энэхүү эш үзүүллэгийн номын үгсээс хасах аваас Бурхан энэхүү номд бичигдсэн амийн модноос болон ариун хотоос хувийг нь хасах болно.

20 Эдгээр зүйлсийг гэрчлэгч Тэр—Тийм ээ, Би удахгүй ирнэ гэж айлдаж байна. Амен. Ирээрэй, Эзэн Есүс ээ!

21 Эзэн Есүсийн нигүүлсэл бүгдтэй хамт байх болтугай. Амен.