Илчлэлт 22:8-14 АБ2004

8 Иохан, би бол эдгээр зүйлсийг үзэж, сонссон нэгэн юм. Би үзэж, сонсоод эдгээр зүйлсийг надад үзүүлсэн тэнгэр элчид мөргөхөөр хөлд нь унав.

9 Тэр надад—Ингэсний хэрэггүй. Би бол чиний болон эш үзүүлэгч ах дүүсийн чинь, мөн энэхүү номын үгсийг сахигсдын хамтран зүтгэгч боол билээ. Бурханд мөргө гэв.

10 Тэр надад ингэж хэлэв.—Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг бүү лацад. Учир нь цаг ойрхон байна.

11 Бурууг үйлддэг нэгэн нь буруугаа үйлдсээр л байг. Бузар муу нэгэн нь бузар муу чигээрээ л байг. Зөвт нэгэн нь зөвт байдлаа хэрэгжүүлсээр л байг. Ариун нэгэн нь өөрийгөө ариунаар сахисаар л байг.

12 Харагтун, Би удахгүй ирнэ. Хүн бүрд үйлдсэнийх нь дагуу буцаан төлөхийн тулд Миний шагнал Надтай хамт байгаа.

13 Би бол Альфа ба Омега, Эхэн ба Эцэс, Эхлэл ба Төгсгөл мөн.

14 Амийн мод уруу очих эрхтэй болохын тулд болон хаалгаар хот уруу орохын тулд дээлээ угаагчид нь ерөөлтэй еэ!